Маркетингийн удирдлага
Маркетингийн эрдэмтэн, судлаач багш нарын эдгээр бүтээлүүд бизне сийн байгууллагууд, тэдгээрт ажиллаж байгаа удирдах ажилтан, менежерүүд, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээний цөм болж буй маркетингийн мэргэжлийг эзэмшихээр сонгосон оюутан суралцагсдад эх хэл дээрээ ашиглах гарын авлага болоход дор бүрнээ хувь нэмэр оруулсан юм. Тиймд миний бие эдгээр эрдэмтэн судлаачдын бүтээлд өчүүхэн хувь нэмэр оруулах үүднээс маркетингийн олон чухал асуудлыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорилго болгосон “Маркетингийн удирдлага: судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт” хэмээх сурах бичгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн анхны хэвлэлийг та бүхэнд толилуулж байна